Monday, December 21, 2009

Мартагдсан зүрх

Зүгээр байсан зүрхийг минь
Зөрүүдлэн байж булааж авчихаад
Эргүүлж өгөхөө мартаад
Хаашаа ч юм нэг л тийшээ
Сураг тасраад одсон чи...

Эргүүлж өгөхөө мартсан ч гэлээ
Хадгалж яваа гэж итгэсээн...
Харин дараа нь би
Хаячихсан гэдгийг чинь мэдсэн...

Хайгаад олъё гэвч
Хүрж чадашгүй хязгаарт минь байх шиг
Чамд л гэж түгжээд өгсөн
Чиний л төлөө цохилох зүрхний түгжээг
Хэн ч нээж чадахгүй нь...

Хаясан зүрхээ чи ядаж
Хаана унагасанаа санаж байна уу?
Өөр нэгний зүрхийг багтаах гэж
Минийхийг зориуд хаяв уу?...

Намайг орхисон юм бол
Өөрийгөө байгааг ч бүү мэдэгд
Чамайг санах тоолонд
Найдаж өгсөн зүрхэндээ харамсан харуусах юм...

Эргүүлээд тэр эрдэнээ олвол
Энэхэн сэтгэлээсээ уяаад
Чамд л хэзээ ч өгөхгүй юм шүү
Хадгалж чадах хэн нэгэнд нь л өгье...

Хайрт ...............-даа зориулав. Чи түүнийгээ олноо don't worry be happy! Мөн энэ шүлгийг зүрхээ хэн нэгэнд алдсан бүх хүмүүст зориулав... Love, SweetDarling!

Friday, October 16, 2009

Үзэн ядмаар хайр (үргэлжлэл)

Даарсан уруулыг минь бүлээсгэх хүчгүй
Уйтгарт түүний минь хүйтэн үнсэлт
Бээрсэн гарыг минь дулаацуулж чадахгүй
Гунигт тэрний минь хөндий гар
Холдоод яваад өгмөөр уйтгарт гунигийн тэврэлт
Зөвхөн түүний л зөөлөн гуниглал
Мөнхийн уйтгарт автсан түүний минь нууц сэтгэл
Ганц удаа ч болов үүдээ надад дэлгэхгүй
Зүрхээ нээх түлхүүрээ надаас нуусан хайрт минь
Хэндээ нээнэ гэж хадгалж явна вэ?

Thursday, October 15, 2009

Чамаас өөр хэнийг ч хүсэхгүй

Надад хэлсэн үгээ буцаагаад авч болохгүй
Зүрхэн дээр минь сийлсэн болохоор тэр
Чамд өгсөн сэтгэлээ эргүүлээд авч чадахгүй
Зөвхөн чамд л гэж зориулсан болохоор тэр
Нүд рүү минь хараад битгий худал хэл
Үнэнийг харцнаас чинь олдог болохоор тэр
Харсан ч хараагүй мэт нүүрээ битгий буруул
Дулаан бодол чинь хацрыг илбэдэг болохоор тэр
Сонссон ч сонсоогүй мэт намайг битгий үл тоо
Үргэлж намайг сонсдог гэдгийг чинь мэддэг болохоор тэр
Зүгээр л гарыг минь чанга атга
Хэзээ ч тавихгүй юм шиг
Жаахан л удаан наддаа тэврүүлчих
Үргэлж чамайг зовоохгүй
Хайр гэдэг үгийг амар битгий хэл
Үгүй бол чамайг үүрд тавьж явуулж чадахгүй нь....

Sunday, September 20, 2009


Үзэн ядмаар хайр
Өглөө босоход дэргэд амьсгалах бүгчим агаар
Зөвхөн тэрний л амьсгал...
Анхилуун үнэртэх боловч нэг л хэвээрээ
Залхам бүлээн үнэр...
Биенд минь хүрэх халуухан зөөлөн арьс
Ганцхан түүний л бие...
Дулаахан боловч сэтгэлийг минь бүлээсгэж чадахгүй
Уйтгарт тэрний минь бүлээн гар...

үргэлжлэл бий.......................

Saturday, September 19, 2009

Анхны цас

Сарны гэрэлд анхны цас бударсан
Саруулхан тэр нэгэн үдэш сэтгэлд бууна
Хөлдүү мөчрийн доор чамайг хүлээн зогсож байсан ч
Хөнгөн дэврүүн сэтгэл минь дулаахан байж дээ...
Түүнээс хойш бүтэн жил өнгөрчээ
Тэргэл сарны гэрэл яг л хэвээрээ
Харин ганцхан чи минь л алга
Будран орох цасны ширхэгүүдийн гялбаа бүр
Булбарай хацартай чамайг минь санагдуулна
Эргээд хэзээ ч ирэхгүй тэр нэгэн мөчийн төлөө
Энэ биеэ ч харамгүй хайрлах юмсан
Даанч буцаад наддаа ирэхгүй
Дууны хөг шиг энхрий хонгорхон минь дээ...