Sunday, January 3, 2010

Би ОК!


Чамгүйгээр аз жаргал бол зовлон гуниг мэт
Чамгүйгээр хошин жүжиг бол эмгэнэлт дуурь мэт
Чамгүйгээр инээд баясал бол гашуун нулимс мэт
Гэхдээ би ОК!
Цохилдог зүрх надад байдаг болохоор
Би чамайг хайрладаг
Шаналдаг сэтгэл надад байдаг болохоор
Би чамаас болж уйлдаг
Гэхдээ л би ОК!
Дусал нулимс минь далай болтол уйлсан ч
Чи хэзээ ч мэдэхгүй
Зүрхнээсээ алдсан цус минь тэнгис болсон ч
Чи хэзээ ч харахгүй
Гэхдээ л би ОК!
Яагаад гэвэл би чамд өөрөө л дурласан
Хэн ч намайг албадаагүй
Чи ч гэсэн хүчлээгүй
Чамайг хайрласны минь төлөө
Хариу би хэзээ ч нэхэхгүй
Гэвч ганц л удаа урсах нулимсийг минь харсан уу?
Хайрлуулахыг хүссэн өрөвдмөөр бяцхан нэгэн л байна шүү дээ
Гэхдээ л би ОК!
Учир нь зөвхөн чамайг л би уучилж чадна.............яагаад хайрлаж болохгүй гэж?



Friday, January 1, 2010

Зөвхөн чи!


Чи миний мацаж чадашгүй оргил
Чи миний хүрж чадашгүй хязгаар
Хажууд минь хорвоод хосгүй
Цорын ганц цэцэг дэлбээлсэн ч
Надад хамаагүй...
Зөвхөн чи...
Чи миний хүлээгээд ч ирдэггүй захидал
Чи миний хүсээд ч олддоггүй эрдэнэс
Дэргэд минь хэнд ч заяашгүй
Хүслийг биелүүлэгч од ирсэн ч
Надад хамаагүй...
Зөвхөн чи...
Чи миний дуудаад ч эргэж хардаггүй харц
Чи миний залгаад ч авдаггүй дугаарын эзэн
Дусалсан нулимс бүрийг минь арчиж өгөх
Сахиусан тэнгэр бууж ирсэн ч
Надад хамаагүй...
Зөвхөн чи ...
Чамгүйгээр байлаа гээд үхэхгүй ээ би...
Зүрх минь зүгээр л чиний төлөө цохилдог болохоос
Чамд хайрлуулах нь миний зорилго биш ээ...
Зүгээр л чамайг хайрлая
Өөр юу ч хэрэггүй ээ
Яагаад гэвэл ......... зүгээр л
Зөвхөн чи...



Monday, December 21, 2009

Мартагдсан зүрх

Зүгээр байсан зүрхийг минь
Зөрүүдлэн байж булааж авчихаад
Эргүүлж өгөхөө мартаад
Хаашаа ч юм нэг л тийшээ
Сураг тасраад одсон чи...

Эргүүлж өгөхөө мартсан ч гэлээ
Хадгалж яваа гэж итгэсээн...
Харин дараа нь би
Хаячихсан гэдгийг чинь мэдсэн...

Хайгаад олъё гэвч
Хүрж чадашгүй хязгаарт минь байх шиг
Чамд л гэж түгжээд өгсөн
Чиний л төлөө цохилох зүрхний түгжээг
Хэн ч нээж чадахгүй нь...

Хаясан зүрхээ чи ядаж
Хаана унагасанаа санаж байна уу?
Өөр нэгний зүрхийг багтаах гэж
Минийхийг зориуд хаяв уу?...

Намайг орхисон юм бол
Өөрийгөө байгааг ч бүү мэдэгд
Чамайг санах тоолонд
Найдаж өгсөн зүрхэндээ харамсан харуусах юм...

Эргүүлээд тэр эрдэнээ олвол
Энэхэн сэтгэлээсээ уяаад
Чамд л хэзээ ч өгөхгүй юм шүү
Хадгалж чадах хэн нэгэнд нь л өгье...

Хайрт ...............-даа зориулав. Чи түүнийгээ олноо don't worry be happy! Мөн энэ шүлгийг зүрхээ хэн нэгэнд алдсан бүх хүмүүст зориулав... Love, SweetDarling!

Friday, October 16, 2009

Үзэн ядмаар хайр (үргэлжлэл)

Даарсан уруулыг минь бүлээсгэх хүчгүй
Уйтгарт түүний минь хүйтэн үнсэлт
Бээрсэн гарыг минь дулаацуулж чадахгүй
Гунигт тэрний минь хөндий гар
Холдоод яваад өгмөөр уйтгарт гунигийн тэврэлт
Зөвхөн түүний л зөөлөн гуниглал
Мөнхийн уйтгарт автсан түүний минь нууц сэтгэл
Ганц удаа ч болов үүдээ надад дэлгэхгүй
Зүрхээ нээх түлхүүрээ надаас нуусан хайрт минь
Хэндээ нээнэ гэж хадгалж явна вэ?

Thursday, October 15, 2009

Чамаас өөр хэнийг ч хүсэхгүй

Надад хэлсэн үгээ буцаагаад авч болохгүй
Зүрхэн дээр минь сийлсэн болохоор тэр
Чамд өгсөн сэтгэлээ эргүүлээд авч чадахгүй
Зөвхөн чамд л гэж зориулсан болохоор тэр
Нүд рүү минь хараад битгий худал хэл
Үнэнийг харцнаас чинь олдог болохоор тэр
Харсан ч хараагүй мэт нүүрээ битгий буруул
Дулаан бодол чинь хацрыг илбэдэг болохоор тэр
Сонссон ч сонсоогүй мэт намайг битгий үл тоо
Үргэлж намайг сонсдог гэдгийг чинь мэддэг болохоор тэр
Зүгээр л гарыг минь чанга атга
Хэзээ ч тавихгүй юм шиг
Жаахан л удаан наддаа тэврүүлчих
Үргэлж чамайг зовоохгүй
Хайр гэдэг үгийг амар битгий хэл
Үгүй бол чамайг үүрд тавьж явуулж чадахгүй нь....

Sunday, September 20, 2009


Үзэн ядмаар хайр
Өглөө босоход дэргэд амьсгалах бүгчим агаар
Зөвхөн тэрний л амьсгал...
Анхилуун үнэртэх боловч нэг л хэвээрээ
Залхам бүлээн үнэр...
Биенд минь хүрэх халуухан зөөлөн арьс
Ганцхан түүний л бие...
Дулаахан боловч сэтгэлийг минь бүлээсгэж чадахгүй
Уйтгарт тэрний минь бүлээн гар...

үргэлжлэл бий.......................

Saturday, September 19, 2009