skip to main |
skip to sidebar
Даарсан уруулыг минь бүлээсгэх хүчгүйУйтгарт түүний минь хүйтэн үнсэлтБээрсэн гарыг минь дулаацуулж чадахгүйГунигт тэрний минь хөндий гарХолдоод яваад өгмөөр уйтгарт гунигийн тэврэлтЗөвхөн түүний л зөөлөн гуниглалМөнхийн уйтгарт автсан түүний минь нууц сэтгэлГанц удаа ч болов үүдээ надад дэлгэхгүйЗүрхээ нээх түлхүүрээ надаас нуусан хайрт миньХэндээ нээнэ гэж хадгалж явна вэ?
Надад хэлсэн үгээ буцаагаад авч болохгүйЗүрхэн дээр минь сийлсэн болохоор тэрЧамд өгсөн сэтгэлээ эргүүлээд авч чадахгүйЗөвхөн чамд л гэж зориулсан болохоор тэрНүд рүү минь хараад битгий худал хэлҮнэнийг харцнаас чинь олдог болохоор тэрХарсан ч хараагүй мэт нүүрээ битгий буруулДулаан бодол чинь хацрыг илбэдэг болохоор тэрСонссон ч сонсоогүй мэт намайг битгий үл тооҮргэлж намайг сонсдог гэдгийг чинь мэддэг болохоор тэрЗүгээр л гарыг минь чанга атгаХэзээ ч тавихгүй юм шигЖаахан л удаан наддаа тэврүүлчихҮргэлж чамайг зовоохгүйХайр гэдэг үгийг амар битгий хэлҮгүй бол чамайг үүрд тавьж явуулж чадахгүй нь....