Даарсан уруулыг минь бүлээсгэх хүчгүйУйтгарт түүний минь хүйтэн үнсэлт
Бээрсэн гарыг минь дулаацуулж чадахгүй
Гунигт тэрний минь хөндий гар
Холдоод яваад өгмөөр уйтгарт гунигийн тэврэлт
Зөвхөн түүний л зөөлөн гуниглал
Мөнхийн уйтгарт автсан түүний минь нууц сэтгэл
Ганц удаа ч болов үүдээ надад дэлгэхгүй
Зүрхээ нээх түлхүүрээ надаас нуусан хайрт минь
Хэндээ нээнэ гэж хадгалж явна вэ?

No comments:
Post a Comment