Friday, October 16, 2009

Үзэн ядмаар хайр (үргэлжлэл)

Даарсан уруулыг минь бүлээсгэх хүчгүй
Уйтгарт түүний минь хүйтэн үнсэлт
Бээрсэн гарыг минь дулаацуулж чадахгүй
Гунигт тэрний минь хөндий гар
Холдоод яваад өгмөөр уйтгарт гунигийн тэврэлт
Зөвхөн түүний л зөөлөн гуниглал
Мөнхийн уйтгарт автсан түүний минь нууц сэтгэл
Ганц удаа ч болов үүдээ надад дэлгэхгүй
Зүрхээ нээх түлхүүрээ надаас нуусан хайрт минь
Хэндээ нээнэ гэж хадгалж явна вэ?

Thursday, October 15, 2009

Чамаас өөр хэнийг ч хүсэхгүй

Надад хэлсэн үгээ буцаагаад авч болохгүй
Зүрхэн дээр минь сийлсэн болохоор тэр
Чамд өгсөн сэтгэлээ эргүүлээд авч чадахгүй
Зөвхөн чамд л гэж зориулсан болохоор тэр
Нүд рүү минь хараад битгий худал хэл
Үнэнийг харцнаас чинь олдог болохоор тэр
Харсан ч хараагүй мэт нүүрээ битгий буруул
Дулаан бодол чинь хацрыг илбэдэг болохоор тэр
Сонссон ч сонсоогүй мэт намайг битгий үл тоо
Үргэлж намайг сонсдог гэдгийг чинь мэддэг болохоор тэр
Зүгээр л гарыг минь чанга атга
Хэзээ ч тавихгүй юм шиг
Жаахан л удаан наддаа тэврүүлчих
Үргэлж чамайг зовоохгүй
Хайр гэдэг үгийг амар битгий хэл
Үгүй бол чамайг үүрд тавьж явуулж чадахгүй нь....