Sunday, September 20, 2009


Үзэн ядмаар хайр
Өглөө босоход дэргэд амьсгалах бүгчим агаар
Зөвхөн тэрний л амьсгал...
Анхилуун үнэртэх боловч нэг л хэвээрээ
Залхам бүлээн үнэр...
Биенд минь хүрэх халуухан зөөлөн арьс
Ганцхан түүний л бие...
Дулаахан боловч сэтгэлийг минь бүлээсгэж чадахгүй
Уйтгарт тэрний минь бүлээн гар...

үргэлжлэл бий.......................

Saturday, September 19, 2009

Анхны цас

Сарны гэрэлд анхны цас бударсан
Саруулхан тэр нэгэн үдэш сэтгэлд бууна
Хөлдүү мөчрийн доор чамайг хүлээн зогсож байсан ч
Хөнгөн дэврүүн сэтгэл минь дулаахан байж дээ...
Түүнээс хойш бүтэн жил өнгөрчээ
Тэргэл сарны гэрэл яг л хэвээрээ
Харин ганцхан чи минь л алга
Будран орох цасны ширхэгүүдийн гялбаа бүр
Булбарай хацартай чамайг минь санагдуулна
Эргээд хэзээ ч ирэхгүй тэр нэгэн мөчийн төлөө
Энэ биеэ ч харамгүй хайрлах юмсан
Даанч буцаад наддаа ирэхгүй
Дууны хөг шиг энхрий хонгорхон минь дээ...